Барсэлонаг “өмөөрөхүй”
2012 оны 4 сарын 30
Барсэлона бол өнөө цагийн хамгийн шилдэг клуб. Гуардиолагийн амжилтын ид
шидийг бүгд л судалж хэрэгтэй зүйлийг нь хэрэгжүүлэхийг хүсэж буй.
Барса сайн байгаа шигээ, хамгийн ихээр үзэн ядагддаг. Миний хувьд Барсаг
“өмөөрч” хэдэн зүйл хэлье гэж бодлоо.
Дэлгэрэнгүй үзэх >
Манай дасгалжуулагчид
2012 оны 4 сарын 16
Манайд сайн дасгалжуулагч төрөн гарахгүй байгаа гол шалтгаан гэвэл
хүнийг судлаж чадаагүйтэй холбоотой. Хэрвээ сагсанбөмбөгийг ямар нэг
амьтнаар тоглуулдаг бол тухайн амьтнаа сайн судлах хэрэгтэй болно. Үүн
дээр сагсанбөмбөгийн мэдлэг, чадвар нь нэмэгдээд сайн дасгалжуулагч
болдог.
Дэлгэрэнгүй үзэх >
ОХУ-ын шигшээ
2012 оны 4 сарын 2
ОХУ бол хуучин ЗХУ-ын арга барилтайгаар 2000 оныг золгосон. ЗХУ-ын үед
хүчтэй байсан ч ирээдүйд насгүй арга барил нь тэдний амижлтыг хойш
татаж, дэндүү тогтворгүй тоглолтыг үзүүлэх болсон. Арын нэг чөлөөт
хамгаалагчтай хувилбар буюу манайд анхныхаараа орж ирсэн 3-1-3-3
хувилбар.
Дэлгэрэнгүй үзэх >
Нидерландын шигшээ
2012 оны 2 сарын 29
Дундад зууны үед “Нисдэг Холланд” гэж сүнстэй хөлөг онгоцны домог
далайчдын дунд тархаж, “Нисдэг Холланд”-тай таарсан хөлөг онгоц ямар нэг
байдлаар аюулд өртдөг байсан учраас далайчид таарахаас эмээдэг байжээ.
Тиймээс Нидерландын шигшээг дээрх хөлөг онгоцтой зүйрлэдэг юм. Карибийн
тэнгисийн дээрэмчин кинон дээр гардаг Дэйви Жонсын удирддаг сүнстэй
хөлөг онгоц бол “Нисдэг Холланд”. Уран сайхны дүр оруулж Дэйви Жонс гэж
нэр өгсөн болохоос жинхэнэ ахмад нь Виллэм ван дэр Дэкэн (Нидерланд
нэр).
Дэлгэрэнгүй үзэх >
Германы шигшээ
2012 оны 2 сарын 14
Европын аварга шалгаруулах тэмцээн Украин, Польш улсуудад эхлэхэд дөрвөн
сарын хугацаа үлджээ. Тиймээс оролцох 16 багийн тухай өөрийн анализаа
эртнээс хүргэхээр бэлдлээ. Долоо хоног бүр нэг багийг танилцуулах болно.
Мэдээлэл гэхээсээ илүү анализ давамгайлах учраас хөлбөмбөг анхлан
сонирхогчдод уйтгартай байж магадгүй. Эхний шигшээ багаараа Европын
аваргад хамгийн олон түрүүлсэн Германаар эхлэхээр шийдлээ.
Дэлгэрэнгүй үзэх >
Эргэцүүлэл
2012 оны 1 сарын 9
Францын зохиолч Мишэл дэ Монтэний “Сонгомол эсээнүүд” гэж номыг анх
уншаад ойлголгүй тэнэг, утгагүйг нь гайхаж, орчуулсан Г.Аюурзаныг ийм
ном орчуулж л байдаг гэж толгой сэгсэрч байсан үе надад бий. Дараа нь
нойл орох гээд унших юм ойрхон байдаггүй гарт таарсан номоо авч, за
энийг нэг хараадхий гэж Монтэний номыг эхлүүлчихээд салж чадахгүй уншиж,
дуусчихаад ахиад эхнээс нь эхлүүлж байнга авч явдаг ганц ном минь болж
билээ. Оросын их зохиолч Лев Толстой хүртэл эхнэрээсээ салж шөнө дунд
гарахдаа зөвхөн энэ номыг авч явж байсан гээд “Сонгомол эсээнүүд”-тэй
холбоотой олон гайхалтай жишээг сонсож байсан. Тэгээд энэ номыг уншаарай
гэж таньдаг хүмүүстэй хэлтэл: Юу гардаг юм гэхэд нь хариулж чадахгүй,
утгыг нь тайлбарлаж өгөх гэсэн боловч нэг болж өгдөггүй сүүлдээ нөгөө
хүндээ ямар утгагүй ном бэ гэтэл нь сэтгэгдэл үлдээдэг боллоо.
Дэлгэрэнгүй үзэх >
ХӨЛБӨМБӨГ БА ХӨГЖИЛ
2012 оны 1 сарын 5
Энэ зун спортын түүхэнд хэд хэдэн томоохон зүйл болов. Двайт Ховардыг
авчирах бэлтэй болж, Милан, Интэр гээд алдартай клубуудын төлөөлөл ирсэн
нь содон. Италийн зууны шилдэг хөлбөмбөгчин Франко Барэзи өөрийн биеэр
ирж, гурван хүүхэд Миланы хүүхдийн зусланд авч явсан нь манай хөлбөмбөгт
асар том зүйл юм. Сэлэнгийн Ганбаяр хүү, Бразилын хүүхдүүдтэй нэг баг
болж хожигдоогүй сайн тоглосон нь бахархам. Италичууд Ганбаярыг арай
жоохон байна 15 нас хүрэхээр нь Миланы академидаа авья гэж хэлсэн. Яг
энэ үед бид сайн тооцоолохгүй бол болохгүй.
Милан бол хөлбөмбөгийн алдартай клуб, тэд сайн хөлбөмбөгчдийг бэлдэж
гаргадаг. Шууд утгаараа тэд хөлбөмбөгөөр бизнэс хийдэг. Сайн тоглогч
бэлдэж, зарж, тоглуулах, тэд нараар мэнэжмэнт хийж мөнгө олох гээд бүх
юмыг хийнэ. Гэхдээ тэд буяны байгууллага биш учраас тэр олон улсаас
ирсэн хүүхдүүдээс бүр онцгой ганц хоёрыг нь авч, үлдсэн нь Миланыг
дэмждэг, дуртай болоод үлдэнэ. Тэдний мэнэжмэнтийг мөхөс миний бие ингэж
тооцоолж байна.
Дэлгэрэнгүй үзэх >
МӨРӨӨДӨЛ, ЗОРИЛГО, БОДИТ БАЙДАЛ, АМЬДРАЛ...
2011 оны 12 сарын 20
Зөвлөлтүүд анх Монголын спортыг хөгжүүлж, зорилгыг нь тодорхойлжээ...
Капитализм, коммунизмийн уралдаан маягийн зүйл хүйтэн дайны турш явагдаж
хэн түрүүлж сансарт нисэх, хэн түрүүлж саран дээр буух, хэнийх нь
спортын бодлого тэргүүлж байгааг харуулах, нотлох, батлах гэх мэт зүйлс
болдог байв. Ялангуяа Зөвлөлтийн хувьд бол жинхэнэ тэмцэл. Зөв өрсөлдөөн
үргэлж ашигтай байдаг хойно ЗХУ, АНУ-ын хоккейн халз тоглолтууд
уйдамгүй сайхан байлаа. Хөлбөмбөгөөр Зөвлөлт илүүрхээд, сагсанбөмбөгөөр
Америк “алчих” гээд харин ач тач үзэж болох ганц спорт нь хоккей байжээ.
Энэ өрсөлдөөнд дэлхий нийт татагдан орно. Зөвлөлтийн хувьд АНУ-ыг
хоккейгоор хожих нь туйлын чухал бөгөөд коммунист системийн спортын
бодлого илүү юм шүү гэдгийг нотлож мэргэжлийн спортын дутагдалыг
харуулах “зорилго” агуулна. Харин цаад үндсэн санаа (зорилго) нь хоккейн
хожил нь дарга нарт “оноо” авах сайхан боломж байсан юм. Үнэндээ
Зөвлөлтийн хувьд спортын хөгжил гэхээсээ илүү дарга нарын “оноо” авах
боломж, ард түмний хайрыг татах “зэвсэг” нь спорт байсаар ирсэн.
Дэлгэрэнгүй үзэх >